Ачболд @ Хөгжим.blogspot.com

2008-05-31

Шинэ цомог

Би уг нь дуунуудаа дусгачихаад энд бичье гэж байснаа тэсэхгүй ороод ирлээ. Би одоо нэг "цомог" хийж байгаа ухаантай. Хоёр дуу нь бараг дуусчихсан. Гэхдээ хамаг юмаа гэртээ ганцаараа хийж байгаа болохоор жаахан залхуурах тал байна. Өшөө дор хаяж хоёр гурван долоо хоног ажиллах байх.

Цомгоо хэвлүүлж гаргахгүй. Учир нь (1) мөнгөгүй, (2) CD зарагдахгүй (ашиггүй), (3) завгүй. Харин цомгоо энд үнэгүй тавина! Тэгэхээр нь та нар үнэгүй татаж аваад сонсох боломжтой болно. Саяхан Radiohead цомгоо бараг үнэгүй шахуу вэб сайтан дээрээ тавьсан. Тэрийг дуурайж байгаа санаатай.

Цомгийн тухайд гэвэл 11-15 орчим дуу орно. Зарим дуугаа хийх эсэхээ сайн мэдэхгүй байна. Одоогийн байдлаар үггүй "дуу"-нууд ч байна. Зарим дуунуудад нь нэр өгч амжаагүй байгаа. Нэр өгч амжсан нь: Зуун Хорин Мянгатын Домог, Шөнө, Бохио Зажилъя, Улаанбаатар, Нар (ноднин хийсэн), Жаахан Зайрмаг (энэ жил шинээр өөрчилж хийж байгаа). Цомогний нэр бас тодорхойгүй байна. За тэр ч яахав, ажилаа хийе!

Nemelt: "Tehnikiin" aldaa garsnaas bolj ene jaahan hoishloh yum shig baina. Tehnik, computeriin taliin medleg noil bolohoor humuusees asuugaad l yavj baina. Sorry! Gehdee gyalalzuulahiig bodno oo. :)

2008-05-17

Зун боллоо!

Ойрдоо шалгалт шүүлэг гээд завгүй байлаа. Хичээл маргааш амрана! Зуныхаа амралтаар дээр үеээс хойш хийж дуусгах юм сан гэж бодож байсан дуунуудаа дуусгах санаатай. Гэхдээ дуусгаж чадахгүй ч байж магадгүй.

Нээрээ миний мэдэхийн энэ блогоор 5 хүн зочилсон юм байна. Гэхдээ ямар энүүгээр ороод гарж байгаа хүн болгоныг бүртэгдэг биш, зочидын тоо 5-с арай л олон байх. Ямар ч л байсан би энд хоосон өөрөө өөртөөгөө ярьж суугаагүй юм байна л гэж ойлголоо. Энэ блог одоохондоо ямар ч утгагүй байна л даа, гэхдээ дуу оруулаад эхлэхээр утгатай болно оо. :)