Ачболд @ Хөгжим.blogspot.com

2008-05-17

Зун боллоо!

Ойрдоо шалгалт шүүлэг гээд завгүй байлаа. Хичээл маргааш амрана! Зуныхаа амралтаар дээр үеээс хойш хийж дуусгах юм сан гэж бодож байсан дуунуудаа дуусгах санаатай. Гэхдээ дуусгаж чадахгүй ч байж магадгүй.

Нээрээ миний мэдэхийн энэ блогоор 5 хүн зочилсон юм байна. Гэхдээ ямар энүүгээр ороод гарж байгаа хүн болгоныг бүртэгдэг биш, зочидын тоо 5-с арай л олон байх. Ямар ч л байсан би энд хоосон өөрөө өөртөөгөө ярьж суугаагүй юм байна л гэж ойлголоо. Энэ блог одоохондоо ямар ч утгагүй байна л даа, гэхдээ дуу оруулаад эхлэхээр утгатай болно оо. :)

No comments: