Ачболд @ Хөгжим.blogspot.com

2008-05-31

Шинэ цомог

Би уг нь дуунуудаа дусгачихаад энд бичье гэж байснаа тэсэхгүй ороод ирлээ. Би одоо нэг "цомог" хийж байгаа ухаантай. Хоёр дуу нь бараг дуусчихсан. Гэхдээ хамаг юмаа гэртээ ганцаараа хийж байгаа болохоор жаахан залхуурах тал байна. Өшөө дор хаяж хоёр гурван долоо хоног ажиллах байх.

Цомгоо хэвлүүлж гаргахгүй. Учир нь (1) мөнгөгүй, (2) CD зарагдахгүй (ашиггүй), (3) завгүй. Харин цомгоо энд үнэгүй тавина! Тэгэхээр нь та нар үнэгүй татаж аваад сонсох боломжтой болно. Саяхан Radiohead цомгоо бараг үнэгүй шахуу вэб сайтан дээрээ тавьсан. Тэрийг дуурайж байгаа санаатай.

Цомгийн тухайд гэвэл 11-15 орчим дуу орно. Зарим дуугаа хийх эсэхээ сайн мэдэхгүй байна. Одоогийн байдлаар үггүй "дуу"-нууд ч байна. Зарим дуунуудад нь нэр өгч амжаагүй байгаа. Нэр өгч амжсан нь: Зуун Хорин Мянгатын Домог, Шөнө, Бохио Зажилъя, Улаанбаатар, Нар (ноднин хийсэн), Жаахан Зайрмаг (энэ жил шинээр өөрчилж хийж байгаа). Цомогний нэр бас тодорхойгүй байна. За тэр ч яахав, ажилаа хийе!

Nemelt: "Tehnikiin" aldaa garsnaas bolj ene jaahan hoishloh yum shig baina. Tehnik, computeriin taliin medleg noil bolohoor humuusees asuugaad l yavj baina. Sorry! Gehdee gyalalzuulahiig bodno oo. :)

2 comments:

Уранзаяа said...

Шинэ цомгийн ажилд чинь амжилт хүсье! Энд тавихаар нь сонсноо. Мэдээж гоё дуунууд байна байх. Аан нээрээ би New Orlean-ы гудамжны хөгжимчдийг саяхан тэнд очихдоо харсан. Гоё юм байна лээ. Зөндөө олуулаа тоглож байсан. Чамд таалагдах байсан байх.

besu said...

Hey? hallo? Za yu ch gesen ene odriin mend! Chinii zarim neg duug sonsdog sanaatai. Erh choloo, enh taivan, hair setgel, zulaatai duu, bas jaahan morojen inegee l. Tgd harin "Nar"-g oloh geed eroosoo chaddagguiee haa ch baidagguiee. Hi-Fi radiogoor yvaa l yvaa l. harin ene tavisangchin sonjloo. daanch yaj tatah uchriig niolj ogoh guil bnashoo.Duunuud minii huvid lav dajgui Zurgaalag bolson sanagdsan. Ene minii blog: myline.blogspot.com hariu bicheerei goodluck!