Ачболд @ Хөгжим.blogspot.com

2009-03-08

Зуун хорин мянгатын домог дууны тайлбар

Асуусан болохоор чинь хариулъя. Өвлийн нэг шөнө манай ах намайг гэрлүү хүргэсэн юм л даа. Машинаас буусан дор миний нүд сугарч унах дөхсөн. Шөнийн 11, 12 болчихсон байхад өдөр шиг гэрэлтэй байсан. Бүх юм харагдаж байсан. Тэр жирийн биш гэрэл хаанаас гарч байсныг би ойлгоогүй. Цас ороод л. Гадаа хүнгүй, чив чимээгүй. Би гэрлүүгээ орж чаддаггүй, цасан дээр баахан өнхөрсөн. Цасан дээр хэвтэж байхад энэ дууны санаа төрсөн учир "Нартай шөнө, чи байсан. Чамаас би дуу гуйсан" гэж бичсэн юм л даа. Харин шав шалдан охин энэ дууг дуулж байсан гэдэг бол мэдээж худлаа. Болсон явдaл дээр тулгуурлаж зохиосон дууны үг ч зохиомол хэвээр байдаг.

Дуугаа "Зуун хорин мянгатад болсон явдал" гэж нэрлэх гэтэл "болсон явдал" гэдэг үг нэг л болохгүй байсан. Тэгээд л "Зуун хорин мянгатын домог" болсон юм.